• Өнөөдөр 2025-05-05

"Вэб сайт, фэйсбүүк хуудас, хөгжүүлэлт, хамгаалалт ба эрхзүйн орчин" сэдэвт сургалт болно

2022-02-17,   290

    Монголын сайтын холбооноос ,Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, мэдээллийн технологийн “Айтүүлс” ХКК-тай хамтран “Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
 
 Сургалтыг мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтан болон мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд “Интернетэд суурилсан үйлчилгээний зохицуулалт ба вэб сайтуудтай холбоотой зарим асуудлууд”, “FB цэнхэр тэмдэглэгээ, вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт”, “Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт, оюуны өмчийн зөрчил анхаарах асуудал, “DDoc халдлагын үед сайтын хэвийн үйл ажиллагааг хангах нь”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр 13:00 цагаас Пума зочид буудлын хурлын танхимд эхлэх юм.

"Вэб сайт, фэйсбүүк хуудас, хөгжүүлэлт, хамгаалалт ба эрхзүйн орчин" сэдэвт сургалт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188