• Өнөөдөр 2025-05-05

Цахилгаан шатны нүхнээс хүний цогцос олджээ

2022-02-17,   466

     Цахилгаан шатны нүхнээс хүний цогцос олджээ. Тодруулбал, Нийслэлийн аврах 105 дугаар ангид хоёрдугаар сарын 16-ны өдөр "Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү" гэсэн цагдаагийн байгууллагын дуудлага өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газар иржээ.

   Дуудлагын дагуу тус аврах анги болон тус барилгын компанийн туслах ажилчид тухайн газар очсон байна.  Улмаар тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 52  настай Ц-гийн цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                             О.Эрдэнэтунгалаг


Цахилгаан шатны нүхнээс хүний цогцос олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188