• Өнөөдөр 2025-05-05

Банкуудад ипотекийн зээлд олгох 103 тэрбум төгрөгийг хуваарилжээ

2022-02-16,   281

Банкуудад ипотекийн зээлд олгох 103 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монгол банк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгожээ.
2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний хоёр сарын санхүүжилтэд зориулж Монгол банк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байна.
Монгол банкнаас хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа тул зээл хүссэн иргэн өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргаж болно хэмээн мэдэгдлээ.
 

Банкуудад ипотекийн зээлд олгох 103 тэрбум төгрөгийг хуваарилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-16 15:37:10
    Зочин: Ингээд л ямар ч чанарын шаардлага хангахгүй барилгын үнийг хөөрөгдөөд бгаа юм даа. Мөн худалдан авагчид нь насаараа өрөнд орж анхныхаа зээлийг 3 дахин өснөж төлж бга ш тээ. Монголд орон сууцны үнэ америкийн Нью орк хотоос өндөр боллоо.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188