• Өнөөдөр 2025-05-05

"Төлөөлөл ба мөнгө" форум болж байна

2022-02-16,   557

    Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: "Төлөөлөл ба мөнгө" форумыг эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс зохион байгуулж байна. Уг форум нь улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд үзүүлж буй үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг арилгах шийдлийн хувилбаруудыг хэлэлцэх, холбогдох талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн шинэчлэлд дуу хоолойгоо хүргэх нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой.
   Форумыг МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. 
Форумын үеэр дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын  ардчилал, төлөөлөлд үзүүлэх нөлөө
  • Эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад ээлтэй улс төрийн санхүүжилтийн боломж
  • Төсвийн санхүүжилт ба жендэрийн тэгш байдлыг дэмжсэн санхүүжилтийн хувилбар
  • Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах санал зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
 

"Төлөөлөл ба мөнгө" форум болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188