• Өнөөдөр 2025-05-05

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагджээ

2022-02-16,   388

   Нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
 
Сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт холбогдох зохицуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ хийх журам зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм. Мэргэжил, аргазүйгээр хангаснаар нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, эрх зүйн зохицуулалтыг таниулах ач холбогдолтой бөгөөд  сургалтад нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 115 албан хаагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188