Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайтай ярилцлаа.
-Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажилласан бэ?
-Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон нийслэл, орон нутгийн 18 сүм, хийдэд сар шинийн баярт зориулсан ерөөл хурах, айлтгал заслын ном хурах үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажилласан.
Мөн иргэдээс шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үеийн нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн 247 хяналтын цэгт 808 алба хаагч, сонсогч, 68 тээврийн хэрэгсэлтэй хоёр ээлжээр, орон нутагт 231 цэгт 452 алба хаагч, 69 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.
-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн хичнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?
-Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ыг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс нийт 11017 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 547, зөрчлийн шинжтэй 9211, зам тээврийн ослын шинжтэй 1259 дуудлага мэдээлэл байна.
Хүлээн авсан дуудлага, мэдээллийг өмнөх долоо хоног буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30-ыг хүртэлх хугацааны дуудлага, мэдээлэлтэй харьцуулахад зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2.9 хувиар өссөн хэдий ч гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 14,4 хувиар, зам тээврийн осол 35.4 хувиар, нийт гомдол мэдээлэл 4.5 хувиар тус тус буурсан.
-Баярын өдрүүдэд ямар төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?
-Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн онд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон учир гэмт хэрэг, зөрчил харьцангуй бага бүртгэгдсэн.
Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэрэг 160 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 33.9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг тав бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 16.7 хувиар, залилах гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 66.7 хувиар тус тус буурсан байна.
-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын улмаас олон хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хүний амь нас хохирсон хэрэгт өвчний улмаас, амиа хорлосон, золгүй байдлаар гэх мэт олон шалтгааны улмаас нас барсан тохиолдол бүрд цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдох шалгалтын ажиллагааг хийдэг. Баяр, амралтын өдрүүдэд олон хүний амь нас хохирсон нь бүгд гэмт хэргийн улмаас биш юм. Баяр амралтын өдрүүдэд гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Харин сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн замын ачаалал тасрахгүй, нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөнөөс дээш хурд хэтрүүлэхгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
-Ярилцсанд баярлалаа.
| Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн осол буурсан |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |