Хүйтний эрч багасаж, хаврын өдрүүд ойртсоор. Нийслэл болон орон нутгийн хоёрдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлыг Цаг уур орчны, шинжилгээний газрын, Урьдчилан мэдээлэх хэлтсийн албаны дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Хоёрдугаар сарын 16-наас эхлэн хүйтний эрч суларна. Гэхдээ зарим өдрүүдэд хүйтэн байх төлөвтэй байна. Энэ сарын урьдчилсан ерөнхий мэдээгээр бол агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Тухайлбал, Баян – Өлгий, Ховд, Говь Алтайн өмнөд хэсгээр хур тунадас бага байх бол Дорнод болон Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас их байна. Нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4 °С–аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт буюу энэ сарын 20-ны үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4 °С–аар дулаан.Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1–2 °С–аар хүйтрэх төлөвтэй байна” гэв.
Л.ОЮУНЖАРГАЛ: Энэ сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна |
|