Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нарт гялгар ууттай хоол тараасан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ тухай тус байгууллагын аж ахуйн менежер Ч.Цацралт-Одоос тодрууллаа. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл хоёр баазтай. Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах I баазын ажилчдын дундаас стандартын шаардлага хангаагүй буюу гялгар ууттай хоол тараасан тухай бичлэг олон нийтэд ил болсон. Энэ нь хамтрагч талын буруутай үйлдэл юм. Хамтрагч талынхан бидэнд “Хоолны савны хомсдол үүссэн учир гялгар ууттай хоол өгсөн” гэж тайлбарласан. Тэдний гаргасан хариуцлагагүй үйлдэлд ХАБ-ын мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийж, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна. Өмнө нь энэ төрлийн алдаа, дутагдал манайд гарч байгаагүй. Манай байгууллага дараагийн хоол үйлчилгээ эрхлэх компаниа сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Манайхтай хамтран ажиллаж буй компани дараагийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Гэхдээ хариуцлага алдсан болохоор сонгогдохгүй байх. Эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулалтын комисс гаргана” гэлээ.
| Ч.Цацралт-Од: Жолооч нарт гялгар ууттай хоол тараасан хамтрагч талынхныг шалгаж, гэрээг цуцлах арга хэмжээ авахаар ажиллаж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |