• Өнөөдөр 2025-05-05

Шар түвшинд бүх төрлийн үйл ажиллагааг хягзаарлахгүй

2022-02-14,   402

    Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журамд зааснаар шар түвшинд бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана. Хөл хорионы түвшинг дараах дөрвөн өнгөөр илэрхийлнэ.

Ногоон өнгө буюу 1-р зэрэг ногоон бүс: Хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана;

Шар өнгө буюу 2-р зэрэг: Бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана;

Улбар шар өнгө буюу 3-р зэрэг: Хариуцлагын гэрээ байгуулж хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарлана;

Улаан өнгө буюу 4-р зэрэг: Нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тогтоож, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулна.

ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ГОРИМ

НЭГ. ХУВЬ ХҮН, ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОРИМ

 

 

ХОЁР. ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОРИМ

 

 

 

 


Шар түвшинд бүх төрлийн үйл ажиллагааг хягзаарлахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188