• Өнөөдөр 2025-05-04

"Алтан төл"-ийн эздийг шалгаруулжээ

2022-02-13,   432

    МҮОНРТ-ээс 44 дэх жилдээ уламжлал болгон шалгаруулж байгаа “Алтан төл”-ийн эздэд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн шагналыг нь гардуулж өглөө. Энэ үеэр “Алтан унага”-ны эзнээр Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Ц.Батзориг шалгарсан байна. Түүний адуун сүргийн 469 толгой адуунаас 163 гүү төллөж, 163 унага бойжуулсан амжилтаар “Алтан унаганы эзэн” болсон бол Гурванзагал сумын Рашаант багийн малчин Ш.Зоригт 489 толгой адуунаас 169 гүү төллөж, 169 унага бойжуулсан амжилтаар мөн “Алтан унаганы эзэн” болсон юм.
 
   Харин Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Улсын аварга малчин Р.Бадамрагчаагийн 2022 толгой хониноос 950 эх мал төллөж, 1003 хурга бойжуулсан амжилтаар “Алтан хурганы эзэн”, Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин З.Ганбаатарын 238 толгой үхрээс 104 үнээ төллөж, 104 тугал бойжуулсан амжилтаар “Алтан тугалны эзэн”-ээр шалгарчээ. 

"Алтан төл"-ийн эздийг шалгаруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188