• Өнөөдөр 2025-05-04

Цэцэрлэг, сургуулийн танхимын хичээл маргааш эхэлнэ

2022-02-13,   358

  Бүх шатны боловсролын байгууллагын хичээл маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс 100 хувь танхимаар явагдана.   

  Засгийн газраас Омикрон хувилбарын тархалт дотоодод их байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар явуулах шийдвэрийг гаргаж байсан.  Тэгвэл халдварын тархалт буурч, дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа учраас энэхүү шийдвэрийг цуцалж буйгаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Ингэснээр маргаашнаас бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэнэ.
 

Цэцэрлэг, сургуулийн танхимын хичээл маргааш эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188