• Өнөөдөр 2025-05-04

И-баримтын цаасыг бордоо болгох зориулалтаар ашиглаж эхэлжээ

2022-02-13,   511

    Шамбала2056 - Инженерийн суурин байгуулах төслийн хүрээнд иргэдээс сайн дураар И-баримт буюу худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтын цаасыг цуглуулж, бордоо болгон ашиглахаар болжээ.   

 Тодруулбал, төслийн багийнхан И-баримтын хаягдал цаасыг гуравдугаар сарын 1-н хүртэл иргэдээс цуглуулж, дахин боловсруулан төслийн талбайд таригдсан болон хавар таригдах моднуудын бордоо болгон ашиглах аж.

 Одоогоор Blue Sky Tower-ын баруун талд байрлах Jack's Coffee салбар болох Nitro B-д:

Даваа - Баасан: 09:00 - 23:00
Бямба & Ням: 09:00 - 21:00 цагийн хооронд хүлээн авч байгаа юм байна.
Төслийн албан ёсны цахим хуудсанд энэ тухай "Таны бидэнд өгсөн И-баримтуудыг бид нэгдсэн байдлаар 3 дугаар сарын эхэнд төслийн талбай руу тээвэрлэж таригдсан мод болон хавар таригдах модны бордоо болгон боловсруулж ашиглах юм. Хол замыг туулах үедээ задрахаас сэргийлэн доорх зургийн дагуу И-баримтуудыг аль болох сайн тэгшилж, боож өгнө үү" хэмээн бичжээ.

 


И-баримтын цаасыг бордоо болгох зориулалтаар ашиглаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188