Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 523,065,182 төгрөгөөр арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+14.97%), "Хөвсгөл усан зам" (HUZ+14.94%) болон "Монгол базальт" ХК (MBW+13.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Гермес центр" (HRM-3.99%), "Говь" (GOV-3.39%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-3.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 122,234 ширхэг нэгж эрхийг 29.4 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.02 хувиар өсөж, 41,278.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,794,182,602,745 төгрөг боллоо.
Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг арилжсан байна |
|