• Өнөөдөр 2025-05-04

Голуудын мөсний даах чадвар хэврэг, мөсний зузаан харилцан адилгүй байна

2022-02-12,   346

Сэлэнгэ аймгийн нутагт урсах голуудын мөсний даах чадвар хэврэг, мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний даац хүн мал, машин тэрэг явах хэмжээнд хүрээгүй байгаа ажээ. 
УЦУОШТ-ийн Ус судлалын харуулын ажиглагч Ц.Чулуунбат:”Энэ жил усны түвшин асар өндөр, урсгал нь маш их хурдтай байсан. Иймээс мөсний түвшин нимгэрч, доош сууж байна” гэлээ. Мөн тус аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын төвийн инженер Б.Ууганбаяр:”Сэлэнгэ аймгийн нутагт урсах Орхон, Хараа, Ерөө, Хүдэр голууд битүү мөсөн бүрхүүлтэй байна. Мөн мөсний зузаан 58-95 см. Сэлэнгэ мөрөн уртын дагууд битүү мөсөн бүрхүүл, ихэнх газраараа харзтай байна. Энд мөсний зузаан 48-64 см, эргийн ойролцоо 60-аас дээш см, голын дунд хэсгээр 5-10 см байна” хэмээн ярилаа

Голуудын мөсний даах чадвар хэврэг, мөсний зузаан харилцан адилгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188