• Өнөөдөр 2025-05-05

Зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөлт 32.3 хувиар өсжээ

2022-02-12,   315

  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 277.679 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад 21.7 хувиар өссөн байна. 

  Нийт зөрчлийн хэргийн 79.9 хувь нь Нийслэлд, 20.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.7 хувийг цагдаагийн байгууллага, 0.59 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 1.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 273.951 хүн, 515 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 20.9 хувиар, хуулийн этгээд 53.6 хувиар тус тус өсжээ.
 
  Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.6 хувь нь эрэгтэй, 23.4 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-35 насныхан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, “Мөрийтэй тоглоом тоглох”, “Танхайрах” зөрчил тус тус хоёр дахин, “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 98.9 хувиар, “Хүний биед халдах” зөрчил өмнөх сараас 96.9 хувиар, “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил 89.9 хувиар өссөэ байна. 

  Харин “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах” зөрчил 84 хувиар, “Хулгайлах” зөрчил 71 хувиар, “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 54.3 хувиар, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 69.9 хувиар, “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 53.1 хувиар, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 23.3 хувиар тус тус өсжээ.

 
 Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар зөрчлийн улмаас нийт 3.212.913 төгрөгийн хохирол учирснаас 3.164.290 төгрөг буюу  98.8 хувийг нөхөн төлүүлж, зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 32.3 хувиар өссөн байна.

Зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөлт 32.3 хувиар өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188