Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ. Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-ны хооронд нийт 268 чингэлгээр 3.964.3 тонн ачаа татан авсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээс илүү ачаа, тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл экспорт, имтортын тээвэр хийж байна. Мөн Замын-Үүд авто замын боомтоор 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа ба авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийдэг. Замын-Үүдэд байгаа хоосон чингэлгүүдэд ариутгал хийн өдөрт 20-35-ыг нь буцааж байгаа. Мөн овор, хэмжээ ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар БНХАУ-тай хэлэлцэн, уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ авто тээвэр, төмөр зам, чингэлгийн тээврээр гэсэн гурван төрлөөр ангилан оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Гашуунсухайт боомтоор хоёрдугаар сарын 5, 7-8-ны өдрүүдэд 238 тээврийн хэрэгсэл нүүрс, зэсийн баяжмал 88, импортын бараа материал 22 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн. Мөн Булган боомтоор хоёрдугаар сарын 7-8-ны өдөр нүүрс ачсан 145 тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор ачаатай 99 тээврийн хэрэгсэл тус тус хилээр гарсан. Цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүдээр Алтанбулаг боомт хэвийн ажиллаж, хоёрдугаар сарын 1-7-ны өдөр импортын ачаатай 211 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Боршоо, Цагааннуур боомтууд хоёрдугаар сарын 1-6-ны хооронд амарч, 7-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг онцлон хэлэв.
| Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын тээвэр хэвийн явж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |