• Өнөөдөр 2025-05-04

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136 бүртгэгдсэн байна

2022-02-11,   544

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-нд  цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1537 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1273, хулгайтай холбоотой 30, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 96 бүртгэгдсэн байна.
Автомашин согтуу жолоодсон 92, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 144, хүний биед халдсан 81, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 46, эрүүлжүүлэх байранд хоносон 220, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 69 тохиолдол гарчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136 бүртгэгдсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188