• Өнөөдөр 2025-05-04

Гал сөнөөгчийг дайрсан ослын бичлэг хяналтын камерт үлджээ

2022-02-09,   991

   Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангид осол болж, хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Тодруулбал, өнөөдөр өдрийн 14.00 цагийн орчимд тус ангийн жолооч 25 настай эрэгтэй нь гал унтраах автомашиныг хөдөлгөх үедээ мөн ангийн сөнөөгч С-ыг дайрч амь насыг нь хохироожээ.
 

 Уг хэргийн газарт албаныхан үзлэг хийхэд, найман тоннын жинтэй автомашин талийгаачийг дайрч буй үйлдэл нь тус ангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.


Гал сөнөөгчийг дайрсан ослын бичлэг хяналтын камерт үлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188