• Өнөөдөр 2025-05-04

Х.Бат-Ялалтад 15 сая төгрөгийн торгох ял оноолоо

2022-02-09,   306

     Иргэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, 15 сая төгрөгийн торгох ял оноолоо.
 
    Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүх хурлаар шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Х.Бат-Ялалтад 15 сая төгрөгийн торгох ял оноолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188