• Өнөөдөр 2025-05-04

Тусгаарлах өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахаар ариутгал, ариун цэврийн багц хүлээлгэн өгчээ

2022-02-09,   341

  Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүхдийн сурч боловсрох эрхийг ямар ч цар тахал таслах ёсгүй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлөх өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлага тулгарсан.
 
 Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр 100 хувь шийдвэрлэх боломжгүй энэ цагт НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгтэйгээр 948 цэцэрлэг, 672 сургууль, 540 дотуур байранд нийт 435,6 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг нийлүүллээ. 
 
 
 
ЭХ СУРВАЛЖ. БШУЯ
 

Тусгаарлах өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахаар ариутгал, ариун цэврийн багц хүлээлгэн өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188