• Өнөөдөр 2025-05-04

ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцэв

2022-02-08,   489

   "Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл" -ийн хамтарсан зохицуулах хорооны гуравдахь хурал боллоо. Хурлаар төслийн явц, шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулж, мастер төлөвлөгөө боловсруулах чиглэл, төслийн хэрэгжилтийн шинэчилсэн төлөвлөгөө, хуваарийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. “Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө боловсруулах зорилготой юм.
 

  Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед энэ төслийн үйл ажиллагаанд ч хүндрэл учирч байгаа боловч өнөөдөр хүртэл туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлж, экспортын кластер, төслийн хүрээнд бий болгох маркетингийн платформ байгуулах бэлтгэл ажил зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж иржээ. Хуралд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико оролцов.  


ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188