• Өнөөдөр 2025-05-04

Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэжээ

2022-02-07,   355

  Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 11.1 (18.5 хувь) сая тонноор бага үзүүлэлт юм. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тонноор багассан нь голлон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 107.2 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оныхоос 19.4 (15.3 хувь) сая хүнээр цөөрсөн байна. Зорчигчдын тоо багасахад авто тээврээр зорчигч 17.6 (14.2 хувь) сая хүнээр хасагдсан нь голлон нөлөөлжээ.
 
 Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2021 оны дөрөвдүгээр улиралд, өмнөх улирлынхаас 764.1 (6.9 хувь) мянган тонноор багассан бол зорчигчид 18.6 (60.6 хувь) сая хүнээр нэмэгдэв. Бүх төрлийн тээврийн орлого өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 112.5 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
 
  Авто тээврийн орлого 150.5 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь бүх төрлийн тээврийн орлого багасахад нөлөөлжээ. Харин бүх төрлийн тээврийн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 358.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 7.2 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Авто тээврээр 2021 онд 18 сая тонн ачаа, давхардсан тоогоор 106.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тонн, зорчигч 17.6 (14.2 хувь) сая хүнээр багасав. Ачаа тээвэр багасахад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 12.1 сая тонн буюу 45.2, зорчигч тээвэр багасахад нийслэлийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 15.5 (13.8 хувь) сая хүнээр цөөрсөн нь нөлөөлжээ. Харин авто замын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 274.2 (8.4 хувь) мянган тонноор багасаж, зорчигчид 18.4 (60 хувь) сая хүнээр нэмэгдсэн аж. 

Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188