• Өнөөдөр 2025-05-04

Сар шинээр нийтийн тээврийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ

2022-02-07,   513

   Шинийн нэгний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-нд 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь  хөдөлгөөнд оролцжээ. Сар шинийн баярын өдрүүдэд 808 албан хаагч гудамж замд үүрэг гүйцэтгэснийг Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын дэд дарга С.Жавхланбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.
 
 Нийслэлээс гарч буй болон хотод орж ирсэн иргэдийн тоо ердийн үеийнхээс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийжээ. Сар шинийн баярыг угтаж, зах худалдааны төв, төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан аж.

Сар шинээр нийтийн тээврийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188