• Өнөөдөр 2025-06-26

Монгол Улсын асарт 150 мянга гаруй үзэгч зочлоод байна

2022-02-07,   326

   "Дубай экспо 2020" олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг ноён Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб бичигтэй тун төстэй харагдаж байгааг тэрээр онцлон дурджээ.
 
  Үүний өмнө 2021 оны 10 дугаар сард АНЭУ-ын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум мөн манай улсын асарт зочилсон билээ. Үзэсгэлэн гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын асарт 150 мянга гаруй үзэгч зочлоод байна.

Монгол Улсын асарт 150 мянга гаруй үзэгч зочлоод байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188