• Өнөөдөр 2025-05-04

Он гарснаас хойш голын мөс цөмөрсөн найман дуудлага бүртгэгджээ

2022-02-07,   425

   Он гарснаас хойш улсын хэмжээнд мөс цөмөрсөн найман удаагийн дуудлага бүртгэгдээд байжээ. Тухайлбал, сар шинийн баярын үеэр  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин хажуу бөөрөөрөө нуурын мөс рүү цөмөрсөн дуудлага энэ сарын 5-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 12 алба хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн тасгаас нэг алба хаагч, тусгай хамгаалалтын газрын нэг алба хаагч ажиллаж автомашиныг татан гаргасан байна.
 

   Ташрамд дурдахад, Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж буй. Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгаа ажээ. Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй гэж үзэж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг тус байгууллагаас анхааруулж байна.


Он гарснаас хойш голын мөс цөмөрсөн найман дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188