Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Францын Орлеон хотын төв эмнэлгийн эмч Жан Франсуа Виала, Бэртран Мюкенштарм, Лоран Брэт, хатагтай Сабин Рэно нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү сар шинийн баярыг тохиолдуулан ЭСЯ-нд гардуулав.
Шагнуулсан эмч нар нь Монгол Улсын ГССҮТ-тэй 2000 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж жил бүр манай улсад ирж, үзлэг оношилгоо хийх, орчин үеийн анагаах ухааны шилдэг арга барилд эмч сувилагчдыг сургах, түүнчлэн монгол мэргэжил нэгтнүүдээ Францад хүлээн авч нарийн мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн юм.
Элчин сайд У.Нямхүү арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын баярын мэндийг дэвшүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд хувь хүмүүсийн өөр өөрийн салбартаа оруулж буй хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглээд цаашдын ажил үйлс, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Сүрүн уригдан оролцож, Монгол Улсын төр засаг хоёр орны иргэдийн олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг өндөр үнэлж буйд талархаж буйгаа илэрхийлэн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд мөн урт хугацааны хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа онцлов.
Төрийн одон медалиар шагнуулсан франц эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгч болон мэргэжил нэгт монгол анд нөхөддөө талархаж буйгаа, Р.Мөнхзул, Б.Эрдэнэхуяг нар цаашид улам ихийг хийж бүтээх үүрэг хариуцлага хэмээн хүлээн авч буй сэтгэгдлээ тус тус хуваалцав.
| Сар шинийн баярыг тохиолдуулан Францын эмч нарыг “Найрамдал” медалиар шагнажээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |