Тээврийн цагдаагийн албанаас товчоодоор гарч байгаа автомашины хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ товчооны гурван цэг маршрутад нийслэл хотоос гарч байгаа хөдөлгөөнд АТҮТ-ийн ажилтнууд хяналт тавьж байна.
Ингэхдээ иргэд ихэвчлэн гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорьж байгаа тул хүүхдийн аюулгүй тээвэрлэлт зэрэгт хянаж байгаа аж. Хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн тасрахгүй байна. Ямар нэг байдлаар хөдөлгөөн хаасан зүйл байхгүй бөгөөд нийслэлээс баруун зүгийг чиглэсэн хөдөлгөөн их байгаа гэж тус цагдаагийн албанаас мэдээллээ.
| ТЦА: Нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэдийн цуваа тасрахгүй байна |
|