ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2022 оны хоёрдугаар сарын 02, Лхагва гараг
Билгийн тооллын: нэгэн
Наран ургах, шингэх: 08:19-17:53
Үс засуулбал: Нас ахар болно.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлэлцээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх, засуулахад тохиромжгүй.
| ЗУРХАЙ: Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн |
|