Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сарын 24-28-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн,
67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 539 хэрэг шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөн өмнө бичсэн 3 мэдэгдлийн хариуг хүлээн авсан хэмээн АТГ-аас мэдээллээ.
| АТГ: 539 хэргийг мөрдөн шалгаж байна |
|