• Өнөөдөр 2025-05-04

Гал түймрийн дуудлага 5.3 хувиар нэмэгджээ

2022-02-01,   179

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар ахуйн гал түймрийн 410 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
Иймд сар шинийн баяр, амралтын өдрүүдэд:
 
Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчны ачаалаллыг хэтрүүлэхгүй байх,
Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул барих үедээ байнгын хяналттай байж эзэнгүй орхихгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Гал түймрийн дуудлага 5.3 хувиар нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188