• Өнөөдөр 2025-05-04

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ

2022-02-01,   317

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо 26 байранд энэ сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.


Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188