• Өнөөдөр 2025-05-04

АТҮТ: Сар шинээр хот хоорондын нийтийн тээвэр 39 чиглэлд явна

2022-02-01,   280

   Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
 
 Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн тооцооллоор хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай Завхан аймгийн Улиастай сум, ХХ13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд голлон эрэлт хэрэгцээ үүсэх өндөр магадлалтай байна. 
 
Шинийн 1, 2-ны өдрүүдэд 23 чиглэлд үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинийн 3-наас эхлэн тээвэрлэлтийг 54 чиглэлд үзүүлж хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ. 

АТҮТ: Сар шинээр хот хоорондын нийтийн тээвэр 39 чиглэлд явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188