Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн нэгэн буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 08-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
| Сар шинийн өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газрууд |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |