Он гарсаар Завхан аймагт мал хулгайлах гэмт хэрэг тав бүртгэгджээ. Тодруулбал, тус аймагт өнгөрсөн онд мал хулгайлах гэмт хэрэг нийт 55 бүртгэгдсэн бол он гарсаар таван хэрэг бүртгэгджээ. Эдгээр бүртгэгдсэн гэмт хэргийг 90 хувьтай шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох үйл ажиллагааг явуулжээ.
Энэ сарын байдлаар Алдархаан сумын Богдын гол багийн нутгаас бусдын 50 тооны бог малыг хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байгаа аж. Иймд иргэдийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж мал сүргээ байнгын хариулгатай байлгах. Сэжиг бүхий этгээдүүдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг хүсэж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Ташрамд дурдахад, сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс үзэхэд тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг буураагүй байна.
| Он гарсаар Завхан аймагт мал хулгайлсан таван гэмт хэрэг бүртгэгджээ |
|