Худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уугаад гүн хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, худалдааны төвөөс авсан аарц буцалгаж уугаад нэг гэр бүлийн 8-77 насны гурван хүн гүн хордлогод орж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас аарц, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг хураан авч, шинжилгээ хийхээр явуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр иргэдийн худалдааны төвөөс худалдан авсан аарцнаас мөнгөн ус илэрсэн аж. Одоогийн байдлаар холбогдох байгууллагаас иргэдийн хордсон аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байна.
Мөнгөн ус нь хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрснээр амны хөндийн салст, улаан хоолой, ходоод, гэдсийг түлж, үрэвсүүлдэг. Хэрэв хордсон бол огиулж бөөлжих, дотор муухайран аманд зэв төмөр амтагдаж, түлэгдсэн газрууд хүрэн улаан өнгөтэй болох бөгөөд мөнгөн ус дамжсан газар бүрд хөндүүрлэн хорсох мэт өвдөж, цустай бөөлжих, гүйлгэх байдлаар даамжирдаг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрчимт болон саармагжуулах эмчилгээ хийхгүй бол хүндэрч бөөрний дутагдал, цус багадалт, гүн хордлогод орох өндөр эрсдэлтэй юм.
Иймд иргэд, сар шинийн баярын энэ өдрүүдэд иргэд задгай зах, талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шалгах, чанар, аюулгүй байдлыг харгалзан үзэж, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвөөс мөнгөн устай аарц худалдан авч, уугаад гүн хордлогод оржээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |