• Өнөөдөр 2025-05-04

Улаанбаатарт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгджээ

2022-01-31,   347

    Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэлээ. Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус газраас 2021 онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлохоор “Авралын эрэлд” ХХК-тай хамтран судалгаа хийжээ.
 
 Судалгааны дүнд зэрлэг амьтдыг нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн үйл ажиллагаа явуулах, ойн сан бүхий газруудад газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, тархац нутаггүй болсон амьтдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Улаанбаатарт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188