Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1834 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 1020, орон нутагт 814 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй аж. Өнгөрсөн хоногт тус өвчний улмаас 41-80 насны гурван хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар 10591 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 3060, хүндэвтэр 6520, хүнд 902, нэн хүнд 109 хүн байна.
| 1834 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван иргэн нас баржээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |