Монгол бөхийн өргөөнд энэ сарын 28-нд буюу өчигдөр болсон сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастаны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэжээ. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрсөн байна.
Харин өсвөрийн бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, "Энжи" клубийн тамирчин Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэсэн бол их шөвөгт Архангайн аймгийн өсвөрийн бөх М.Рэнцэндаржаа шалгарлаа.
| Монгол шандастны барилдаанд Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүллээ |
|