• Өнөөдөр 2025-05-04

Алтан төлийн эзэд тодорлоо

2022-01-29,   305

  Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн шагналаар Увс аймгийн нэр бүхий малчдыг шагнасан байна.
 
 Тодруулбал “Алтан хурганы эзэн” шагналаар Өмнөговь сумын Орлого багийн малчин Ёндонгийн Зандан, Өндөрхангай сумын Батсайхан багийн малчин Сиймаахүүгийн Эрдэнэгэрэл, Хяргас сумын Хайрхан багийн малчин Түүвээний Лхагвасүрэн, Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Гүнтэвийн Түвдэндорж, Малчин сумын Баянхайрхан багийн малчин Жалкын Гомбосүрэн нар тус тус шагнагдсан байна. Харин “Алтан унаганы эзэн” шагналаар Өндөрхангай сумын Цалуу багийн малчин Бүтэдийн Сансар, Тэс сумын Баян-Овоо багийн малчин Өөдлөхийн Лхамсүрэн нар тодорчээ.
 

  Түүнчлэн “Алтан ишигний эзэн” шагналаар Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Санжийн Бямбаа, Өлгий сумын Чаргат багийн малчин Нямаагийн Цэвэгмид, “Алтан тугалын эзэн” шагналаар Улаангом сумын 2-р багийн малчин Цэрэнгийн Батсүх, нар тус тус шагнуулсан байна. “Алтан төлийн эзэд”-дээ халуун баяр хүргэж, эрдэнэт мал сүрэг нь түм бумаар өсөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Алтан төлийн эзэд тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188