Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны талаар Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгөх семинар”-ыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
Семинарт Монгол Улсын төр, захиргааны 21 байгууллагын 60 гаруй төлөөлөгч, Евразийн эдийн засгийн комиссын зургаан газрын 19 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчид энэ удаагийн семинарын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай олон салбарын асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны механизм, Холбооны хүрээнд мөрдөгдөж буй стандарт, техникийн зохицуулалт, худалдааны бодлого, Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбоо хооронд хэрэгжүүлж болох ирээдүйтэй төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж зэрэг өргөн хүрээний асуудлаар чухал ойлголт, мэдээлэл авав.
Талууд 2022 он Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаанд чухал жил байхыг онцолж, өнөөдрийн семинарыг үргэлжүүлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлыг эцэслэх, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын хэсгийн ээлжит V хурлыг зохион байгуулж, Хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хамтран хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллахаа нотлов.
| “Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны талаар монгол улсын төрийн байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгөх семинар” болов |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |