Эрээн-Замын-Үүд авто замын боомтын ачаа, тээврийн талаар ээлжит мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “2022 оны нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг тээвэр эхэлснээс хойш нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг бүхий 14,736 тонн ачаа татан авсан. Өнөөдрийн байдлаар татан авсан ачаа, барааны 90 орчим хувь нь аж ахуйн нэгжийнх байна.Түүнээс гадна суларсан чингэлгүүдийг буцаах ажлыг зохион байгуулж эхэллээ” хэмээн хэллээ. Мөн өмнө нь ачсан байсан уул уурхайн нурмаг ачаанууд буюу нүүрс, төмрийн хүдрийг экспортлох талаар судлан, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон юм.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан төмөр замын тээвэртэй холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр “Нэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөөнд хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар гурван галт тэргээр 170 орчим вагоныг хүлээлгэн өгсөн байна. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хөх хотын төмөр замын дарга Дай Хун нар өчигдөр цахимаар хуралдахад цаашид хүлээн авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг БНХАУ-ын тал мэдэгдсэн” гэв.
Түүнээс гадна Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргасан. Хөх хотын төмөр замын даргын зүгээс Эрээн хотын удирдлагуудад хандаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн манай улс Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явагдаж байгаа гэдгийг онцлов. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд дарга Ц.Эрдэнэчулуун, Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр нар оролцлоо.
| Замын-Үүд боомтоор 14,736 тонн ачаа татаж, суларсан чингэлгийг буцаах ажлыг зохион байгуулж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |