Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.
Шилдэг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь 1957 онд төрсөн, 65 настай. Монголын ард түмний уламжлалт идээ ундаа, арьс ширэн урлалын илэрхийлэл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө Ж.Цэвэгдоржоос сурч, эдүгээ 49 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Гүндэгмаа нь хонины ноосоор эсгий боловсруулж төрөл бүрийн эсгийг гар аргаар ширж урлах, ямааны арьсаар дах дэгтий хийх, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр урлах, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айрагны амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, 2008 онд “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр тодорсон өвлөн уламжлагч юм.
Д.Гүндэгмаа нь бага балчир наснаас мал маллах арга ухааныг сурч, эзэмшсэн бөгөөд түүнийг Өвөрхангай аймгийн “Залуу аварга малчин” (1981), Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны “Тэргүүний малчин залуу” (1981) алтан медаль, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Аварга малчин” (1981-1983), “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2011), “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2014), “Алтан гадас” одон (2014) “Сайн малчин”, “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Мянгат малчин” (2017), “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Сайн малчин” (2018), “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын “Шилдэг оролцогч”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” (2018), “Өвөрхангай аймгийн Шилдэг өвлөн уламжлагч” цол (2019), Өвөрхангай аймгийн “Аварга малчин” (2020), “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” (2021)-оор тус тус шагнагдсан.
Өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.
| Шилдэг өвлөн уламжлагчаар хөхүүр урлаач Д.Гүндэгмаа шалгарчээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |