• Өнөөдөр 2025-05-05

Хууль бус мал, амьтны мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна

2022-01-28,   367

Улсын хэмжээнд "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдан орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хууль бус хүн тээвэрлэлтийг илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

           Үүний дагуу Өвөрхангай аймагт хийсэн хяналт, шалгалтаар  мал, мах, амьтны гаралтай түүхий эд тээвэрлэн яваа хүн, тээврийн хэрэгслийн ачаа тээш болон том оврын автобусанд иргэд ачаа тээш /дайвар/ өгөхдөө хориотой ан, амьтны мах өгч явуулах зөрчил олон илэрсэн байна.

Тиймээс иргэд, жолоочдыг бусдаас ачаа тээш /дайвар/ авахдаа  хууль бус ангийн махыг авахгүй байхад онцгой анхаарч,  аюулгүй байдлаа ханган, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг зөрчихгүй соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 


Хууль бус мал, амьтны мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188