Нийслэлийн боловсролын салбарын үйл ажиллагаа чанартай, сайн байж Монголын боловсролын салбарын хөгжил, өнгө төрх тодорхойлогдох билээ. Энэ талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан “Нийслэл хот, Баян-Өлгий аймгийн боловсролын үйл ажиллагааг сайжруулахад өөрийн зүгээс биечлэн хяналт тавьж, үүрэг чиглэл өгч, дотор нь орж ажиллана. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн боловсролын газар, Баян-Өлгий аймагт хоёр удаа биечлэн ажиллаж, долоо хоног бүр удирдлагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгч байгаа.
Монгол Улсын нийт цэцэрлэгийн 46.4 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 33.1 хувь, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 82.7 хувь, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77.7 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг. Мөн цэцэрлэг, сургуулийн нийт хүүхдийн 47.1 хувь нийслэл хотод суралцаж байгаа бол багш нарын 41.2 хувь нь ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг Ёс зүйн жил болгон зарлаж, сургууль дахь гадуурхалтыг бууруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд анхаарах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, боловсролын чанарын үнэлгээ, сургалтын чанар, цахим сургалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бодитой ахиц гаргах зорилт дэвшүүлж, төлөвлөлт хийж байгаа.
Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эцэслэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Ханоев тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, БЕГ, БХ, БҮТ-тэй хамтран таван үндсэн чиглэл бүхий 31 үйл ажиллагааг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэлээ.
Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд бодитой шинэчлэл өөрчлөлтүүд хийж, сургалтын чанарт 10-20 хүртэлх хувийн ахиц гаргах, багш нарыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар ажиллуулж, мэдлэг ур, чадварыг сайжруулахад цахим платформ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашиглах төсөв санхүүгийн эх үүсвэрүүдийг тусгалаа. Бага ангийн сурагчдын монгол хэлний чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн багш нарын дэмжлэг оролцоог авах, эцэг эхийн сонголтоор цэцэрлэг, сургуулиудад монгол хэл дээрх сургалтыг зохион байгуулж, уян хатан зохицуулалт хийнэ.
Боловсролын газар, зарим цэцэрлэг, сургууль, дотуур байранд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ оны хоёрдугаар сард Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуулийн МУБИС-ийн харьяанд шилжүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар бүтэц, орон, стратегийн хөтөлбөрийг хэлэлцэн батална. Мөн тус сургуулийг түшиглэн багшийн тасралтгүй хөгжлийн төв, хос хэлний судалгааны төв, ахлах сургуулиудыг байгуулж, цогцолбор байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтална” гэлээ.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт бодитой шинэчлэл хийж, сургалтын чанарт анхаарна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |