Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэн Сав газрын болон хамгаалалтын захиргаад, ойн ангиудад авто машин гардууллаа.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр ОХУ-д үйлдвэрлэсэн Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн нийт 19 ширхэг авто машиныг Сав газрын захиргаадад гардуулан өгсөн нь энэ юм.
Мөн аймгуудын БОАЖ-ын Ойн алба, ойн анги, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад нийт 16 ширхэг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай УАЗ-Фермер маркийн авто машиныг гардуулан өгөв. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буйг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар хариуцаж хүлээлгэн өгч байна.
Ойн ангиудад авто машин гардууллаа |
|