• Өнөөдөр 2025-05-05

Ш. Энхийн-Од эх орондоо иржээ

2022-01-28,   333

   АНУ-ын ESPN-ээс хэдхэн хоногийн өмнө гаргасан 2022 онд NBA-д драфтлагдах магадлалтай шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од эх орондоо иржээ. Түүний хувьд АНУ руу буцах хүртлээ дээд лигт дөрвөн хожил, таван хожигдолтой наймдугаар байрт бичигдэж яваа “IHC Apes” багтай нэгдэв.
 
  Тус баг өмнө нь “Хан-Уул Хангарьд” нэртэй байсан бөгөөд Ш.Энхийн-Од өмнөх жилүүдэд тус багт хүчин зүтгэж байсан юм. NCAA-гийн “Дэйтон” их сургуулийн багт тоглож буй “Монгол Майк” өчигдөр дээд лигийн анхны тоглолтоо “Налайх Бизон” багийн эсрэг хийсэн бөгөөд сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.
 

Ш. Энхийн-Од эх орондоо иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188