Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс хоёр орны боловсролын байгууллагуудын хооронд урт хугацааны харилцааг бий болгохоор Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний шинэчилсэн гэрээнд энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан нар оролцов. Шинэчилсэн гэрээгээр хөтөлбөрт оролцогчдод өмнө нь тавьж байсан барьцааны шаардлагыг албан ёсоор цуцалж, тэтгэлэгт хамрагдах боломжийг эдийн засгийн байдлаас үл хамааран бүх монгол залууст нээлттэй болгож байна.
“Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны 35 жилийн дипломат харилцааны үндсэн суурь нь байж ирсэн бөгөөд өнөөдрийн арга хэмжээ энэхүү өдрийг тэмдэглэх төгс ёслол болж байна” хэмээн Элчин сайд Клечески хэллээ. Фулбрайтын хөтөлбөр Монголд 28 жилийн өмнө эхэлсэн бөгөөд Монголын анхны Фулбрайтын зочин-судлаач 1994 онд, анхны оюутан 1995 онд АНУ руу явж байжээ. Түүнээс хойш АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр нийт 400 гаруй хоёр талын солилцоог Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна. Хамтарсан Фулбрайтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр 2009 оноос эхэлж, 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр 100 гаруй монгол оюутан боловсрол, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг мэргэжлээр магистерийн зэрэг эзэмшжээ.
“Энэхүү 100 гаруй залуучууд өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй, тухайн салбар бүрдээ манлайлагч болсон гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан ёслолын үеэр хэлэв. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам нь жил бүр нийт 2 сая гаруй ам. долларын санхүүжилттэй 120 гаруй хоёр талын, бүрэн тэтгэлэгт солилцоог хэрэгжүүлж байна.
АНУ-ын Засгийн газрын боловсролын солилцооны тэргүүлэх хөтөлбөр Фулбрайт нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг олон улсын боловсрол, соёлын солилцооны боломжийг санал болгодог хөтөлбөр юм. Фулбрайт хөтөлбөр нь ээдрээтэй, үргэлжид хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. Дэлхийн Фулбрайтуудын сүлжээ нь АНУ болон хамтрагч улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, мэдлэг мэдээллийг түгээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдрах нөхцөлийг сайжруулсаар байна. АНУ болон Монгол Улс нь энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих үүднээс хоёр орны хүмүүс хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахаар болжээ.
| Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээг шинэчилсэн гэрээ байгууллаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |