ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2022 оны нэгдүгээр сарын 27, Пүрэв гараг
Билгийн тооллын: 26
Наран ургах, шингэх: 08:25-17:45
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Танин мэдэхүй
Энэ үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн |
|