Олон Улсын Уулын Холбооноос /UIAA/ жил бүр зохион байгуулдаг дэлхийн цомын цуврал тэмцээнүүд болно. Тодруулбал,
• Мөсөнд авиралтын Дэлхийн аврага, Щвейцарь, 2022 оны 1-р сарын 26-29
• Мөсөнд авиралтын Дэлхийн цом 1, БНСУ, 2022 оны 2-р сарын 25-27-
• Мөсөнд авиралтын Дэлхийн цом 2, Тюмейн, ОХУ 2022 оны 3-р сарын 4-6
• Мөсөнд авиралтын Дэхийн цом 3, Киров, ОХУ 2022 оны 3-р сарын 11-13-ны өдрүүдэд тус тус болно.
Энэ сарын 26-29-ний өдрүүдэд Швейцарь улсын Саас-Фэ хотод Монгол Улсын багаа төлөөлж СМ Б.Ганзориг дасгалжуулагчтай Сутайн бор клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн, Хайрхан аялагч клубын тамирчин ОУХМ Д.Баасандорж, СМ Ө.Цогтбаяр, Улаанбаатар аялагч клубын тамирчин СМ Д.Отгонхүү, СМ Ч.Мандахбаяр нар оролцохоор хүрэлцэн очжээ. Тэд ОХУ-ын Киров хотод 7 хоног бэлтгэлд хамрагдсан юм.
Мөсөнд авиралтын хурдны төрөл нэгдүгээр сарын 28-ны Баасан гарагт орон нутгийн цагаар 08.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 20 орны 100 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Швейцарь улс Монгол Улсаас -7 цагийн зөрүүтэй. Тэмцээний үеэр цаг агаарын хувьд шөнөдөө -4-8 хэм, өдөртөө 1-4 хэмийн дулаан байх юм байна.
Саас-Фэ хот нь нь Саасын хөндийд ДТД 1800 м өндөрт оршдог, эргэн тойронд нь ДТД 4000 метрээс дээш нийт 13 оргилоор хүрээлэгдсэн байдаг. Үзэсгэлэнт Альпийн нурууны “Альпийн сувд” гэдэг нэрээрээ алдартай хот юм. Машингүй хот гэдгээрээ алдартай бөгөөд өвөл нь мөсөнд авиралт, снөүбоард, цана зэрэг спортууд, зуны улиралд хад болон хайкинг, өндөр уулын авиралт түгээмэл хийгддэг аялал жуулчлын байгалийн болон спортын төрлийг хослуулан хөгжүүлсэн газар юм гэж Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.
Мөсөнд авиралтын хурдны төрөлд Монголын тамирчид өрсөлдөхөөр болжээ |
|