Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр тохиов. Манай хоёр орон өнгөрсөн 30 жилийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Борисевич нар хамтран баталлаа. Энэхүү төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрэмжит найрамдлын төглийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгасан.
Энэ онд хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, хөдөө аж ахуйн болон тээврийн харилцааны хамтарсан хороо, ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж, 30 жилийн харилцааны ололт амжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг тодорхойлно.
Эх сурвалж: ГХ
| Монгол, Беларусийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |